2024 оны УИХ-ын сонгуулийн урьдчилсан дүн гарч, 126 гишүүнээ сонголоо.
Энэ удаагийн сонгууль томсгосон тойргоор буюу нийт 13 тойрогтой бөгөөд тойргоос 78, нам, эвслийн жагсаалтаар 48 хүн УИХ-ын гишүүнээр сонгогдов.
- Монгол Ардын Нам тойргоор 50, жагсаалтаар 18
- Ардчилсан Нам тойргоор 27, жагсаалтаар 16
- ХҮН нам тойргоор 2, жагсаалтаар 6 суудал авахаар байна.
- Үндэсний Эвслээс тус бүр жагсаалтын эхний дөрвөн нэр дэвшигч
- Иргэний Зориг Ногоон Нам жагсаалтын эхний дөрвөн нэр дэвшигч УИХ-ын гишүүн болох болзлоо хангасан байна.