2024-12-27, Баасан
-29 C
Ulaanbaatar

Хуситуудын дронуудыг ангуучилж байсан АНУ-ын хөлөг онгоцуудаас бичсэн тэмдэглэл

Английн “Би-би-си” агенлагийн сэтгүүлч Нафисе Конаварын Улаан тэнгист хуситуудын бүлэглэлийн дронуудыг ангуучилж байгаад Газрын дундад тэнгист байрлах болсон АНУ-ын байлдааны хоёр хөлөг онгоцноос бичсэн тэмдэглэлийг орчуулан хүргэж байна.

Тийрэлтэт сөнөөгч онгоц десантын “Батаан” хөлөг онгоцны тавцан дээгүүр сүртэй нь аргагүй нүргэлэн хурдаа авч, ээлжит даалгавраа гүйцэтгэхээр шөнийн харанхуй тэнгэрт замхран одов.

“Батаан” нь десантын ажиллагаанд шаардлагатай хуягт техник, онгоц, нисдэг тэрэг гээд бараг бүх зүйлээр хангагджээ. Гол үүрэг даалгавар нь тэнгисийн явган цэргийг эрэгт хурдан хүргэж буулгах явдал аж. Тус хөлөг онгоцонд АНУ-ын тэнгисийн явган цэргийн 26 дугаар экспедицийн ангийн 2400 цэрэг, офицер алба хашдаг байна.
Иранаас дэмжлэг авдаг хуситууд хэмээх лалын шиит урсгалын цэрэгжсэн бүлэглэлийн довтолгооноос иргэний тээврийн хөлөг онгоцуудыг хамгаалах зорилгоор АНУ-аас анх илгээсэн байлдааны хөлөг онгоцуудын нэг нь чухам “Батаан”.

“Батаан”-ы нисгэгчид хуситуудын хөөргөдөг дронуудыг устгах тушаал авчээ. Тэдний нэг, ахмад Эрл Эрхарт ярихдаа, “Бид ийм даалгавар гүйцэтгэхэд хүрнэ гэж ёстой төсөөлөө ч үгүй” гэсэн юм.

Уг нь “Харриер” сөнөөгч-бөмбөгдөгч онгоц газар дээрх объектуудыг довтлох зориулалттай ч камиказе дронуудыг ангуучлахад мөн л үр ашигтайгаа харуулжээ.
Ахмад Эрл Эрхарт, “Харриер”-уудаа агаараас хамгаалах зориулалттай болгож зохих пуужингуудаар цэнэглэсэн нь хуситуудын дронуудад өгсөн бидний үр дүнтэй хариулт болсон юм. Би л гэхэд нэлээд хэдэн дроныг устгасан. Хуситууд Улаан тэнгисийн өмнөд талаас хойд зүгт нэг удаагийн довтолгооны дронуудыг маш олноор хөөргөж байв. Тэнгэр дронуудаар бараг л тэр чигтээ дүүрч, бидний хажуугаар, дээгүүр, бүр бидний өөдөөс эгц чиглэн нисдэг байлаа” гэж ярьж билээ.

ОНГОЦЛалын шашинт террористуудын “ХАМАС” бүлэглэл өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд Израилийн өмнөд хэсэгт урьд өмнө байгаагүй харгис халдлага үйлдэж, 1200 энгийн иргэний аминд хүрч, 250 хүнийг барьцаалсны дараа Израилийн арми Газын зурваст хуурай замын байлдааны ажиллагаа явуулж эхэлсэн. Үүний дараагаар хуситууд Израилийн Газын зурвас дахь ажиллагааг эсэргүүцэн цэргээ татахыг шаардаж, Улаан тэнгист өрнөдийн тээврийн хөлөг онгоцуудыг агаараас довтлох болжээ.

Улаан тэнгист байдал хурцдангуут АНУ тээврийн хөлөг онгоцуудыг хамгаалах эвслийг санаачилсан ба тэр даруй 10 улс санаачилгыг нь илээр дэмжсэн юм.

Үйл явдал ийн хурдацтай өрнөсөн нь олон улсын худалдаанд Суэцийн суваг ямар чухал ач холбогдолтойг бэлхнээ илтгэнэ. Суэцийн сувгаар жилд 17 мянган тээврийн хөлөг онгоц зорчдог ба ингэхийн тулд эхлээд Йемений хил дээрх Баб Эл Мандебийн хоолойг өнгөрдөг. Үүгээр тээвэрлэдэг бараа бүтээгдэхүүн дэлхийн худалдааны 15 хувийг эзэлдэг байна. Энэ нь нэг их наяд ам.доллар гэсэн үг.

Хуситуудын халдлага үргэлжилбэл Зүүн Азиас Европ руу чиглэсэн далайн худалдааны зам дахин Африкийг тойрох болно. Энэ нь хөлөг онгоцны аяллыг 25-аас 34 хоног болгон нэмэгдүүлснээр бараа тээвэрлэлтийн зардлыг тэр хэрээр өсгөх нь тодорхой.

ОНГОЦ“Батаан”-ы тэнгисийн явган цэргийн ангийн командлагч, хурандаа Деннис Сэмпсон тус бүс нутаг руу АНУ яагаад ийм олон байлдааны хөлөг онгоц, тэр дундаа “Дуайт Д.Эйзенхауэр” тэргүүтэй нисэх онгоц тээгчдийг илгээснийг ингэж тайлбарлав.

“Энэхүү үйл ажиллагаа нь АНУ далай, тэнгис дахь аюулгүй, тогтвортой байдлыг хангахад бэлэн буйг манай түнш, холбоотнуудад тодорхой харуулсан. Энэ нь түүнчлэн аливаа боломжит дайсныг болчимгүй алхам хийхээс сэрэмжлүүлж байгаа юм”.

Өдгөө “Батаан” Газрын дундад тэнгисийн зүүн хэсэгт байрлах болжээ. Тус хөлөг онгоц Улаан тэнгисийг арванхоёрдугаар сарын сүүлээр буюу АНУ, Их Британи Йемен дэх хуситуудын объектуудад цохилт өгөхөөс өмнөхөн орхисон аж.

Хэдийгээр АНУ, Их Британи хуситуудын байрлалуудыг агаараас хүчтэй довтолсон ч хүссэн үр дүнд хүрээгүй хэвээр. Хуситууд Баб Эл Мандебийн хоолойгоор өнгөрөх байлдааны төдийгүй арилжааны хөлөг онгоцуудыг пуужин, дронуудаар довтолсоор байна. Ийм байдал Газын зурвас дахь дайн дуустал үргэлжлэх төлөвтэй.

Үүний сацуу хурцадмал байдал аажмаар Ойрхи Дорнодын бүх бүс нутагт тархах болов. Ираны дэмжлэгтэй лалын зэвсэглэсэн бүлэглэлүүд Израилийн нутаг дэвсгэрээс гадна Ирак, Сири дахь АНУ-ын цэргийн байрлалууд руу хэд хэдэн халдлага үйлджээ.

Хурандаа Деннис Сэмпсон учирлахдаа, “Бид одоогоор маш ярвигтай, урьдчилан таамаглах аргагүй байдалд ажиллаж байна” гэсэн юм. Сүүлийн саруудад “Батаан”-ыг бүс нутгийн хэд хэдэн газар илгээсэн аж.

Өнгөрсөн зун гэхэд тус хөлөг онгоц Персийн булангийн стратегийн гарц болох Ормузын хоолойд эргүүл хийж эхэлжээ.

ОНГОЦУлмаар, аравдугаар сарын 7-нд “ХАМАС” бүлэглэл Израильд халдсаны дараа дээр бичсэнчлэн Улаан тэнгис рүү шилжсэн байна. Харин одоо Газрын дундад тэнгисийн Газын зурвас, Израиль, Ливаны эрэг хавиар эргүүл хийх болжээ.

Одоогийн хямрал Ойрхи дорнодыг бүхэлд нь хамарсан дайн болж өргөжих болгомжлол хаа сайгүй улам бүр нэмэгдэх болсон билээ. Энэ талаар хурандаа Деннис Симпсоноос сонирхоход тэрээр, “Аль нэг талын хэн нэгэн алдаж тооцон буруу шийдвэр гаргах эрсдэл үргэлж оршдог. Тэглээ ч бид энэ бүсэд байна гэдэг дайсагнагч бүлэглэлүүдийг тогтоон барих том хүчин зүйл.

ОНГОЦБид үндэснийхээ аюулгүй байдлын болон холбоотон, түншүүдийн ашиг сонирхлыг хамгаалах аливаа үйлдэл хийхэд бэлэн” гэж хариулсан юм.

Хэрэв зэвсэгт мөргөлдөөн цар хүрээгээ тэлбэл, “Батаан”-ын гол үүргийн нэг нь зөрчилдөөний бүсээс АНУ-ын иргэдийг нүүлгэн шилжүүлэх явдал болж болох гэнэ.

Болзошгүй тийм бүсийн нэг нь АНУ-ын зүгээс анхааралтай ажиглаж буй Ливан. Тэнд лалын шиит урсгалын цэрэгжсэн “Хезболла” бүлэглэлийнхэн Израилийн армийн цэргүүдтэй буудалцаж эхэлжээ.

Онгоц тээгч “Батаан”-ы хажууд олон тооны хөөргөгч төхөөрөмж, удирдлах төв рүүгээ байнга мэдээлэл дамжуулдаг олон үйлдэлт радарын системээр тоноглогдсон пуужинт сөнөөгч хөлөг онгоц “Арли Берк” байрлах ажээ.

“Арли Берк”-ийн удирдах төв нэг ч цонхгүй бүүдгэр өрөөнд байрлах бөгөөд үндсэндээ хөлөг онгоцны нүд, чих нь болж, болзошгүй аюулыг хурдан илрүүлж, шуурхай хариу арга хэмжээ авах боломж олгодог байна.

Тус хөлөг онгоцны ахлах офицеруудын нэг Тиркра Боуман компьютерүүдийн дэлгэцнийхээс өөр бараг ямар ч гэрэлтүүлэггүй тэр өрөөг надад танилцуулсан юм.
Гурван талаас довтлохыг няцаах сургуулилтын явцыг ажиглагч гэх нэгэн эмэгтэй :

-Пуужингуудыг илрүүлж устгалаа… нэгдэхийг, хоёрдахийг, гуравдахийг… гэж хэлэх нь радиогийн чанга яригчаас тод сонсогдов.

Тиркра Боуман удирдлагын төвөө танилцуулахдаа, “Энэ бол манай хөлөг онгоцны тархи нь. Эндээс л тулалдааныг хөтлөн удирддаг юм. Далай, тэнгист гарахдаа манай бие бүрэлдэхүүн байнгын өндөржүүлсэн бэлэн байдалд байдаг даа. Одоо энэ бүс нутагт болж буй үйл явдлууд байлдааны ажиллагаа үнэхээр өрнөж болохыг харуулж байна” гэсэн юм…

Онгоц тээгч “Батаан”-ы бие бүрэлдэхүүн өдөр шөнөгүй үүргээ гүйцэтгэсээр нэлээд ядарсан бололтой.

ТОНГОЦус хөлөг онгоцны тавцангийн доорх танхимуудад тэнгисийн явган цэргүүд дасгал сургуулилт, эсвэл тээврийн хэрэгслүүдийнхээ техникийн үйлчилгээг хийнэ. Тэд ч гайгүй, тавцан дээрх цэргүүд хүчтэй салхи, усны давалгаанд норон байж үүргээ гүйцэтгэх аж.

Ахмад Эрл Эрхарт ч завгүй, ээлжит нислэг үйлдэхийнхээ өмнө онгоцныхоо бэлэн байдлыг шалгана. Тэрээр дөрвөн хүүхэдтэй, гэр бүл нь Жоржиа мужийн Доусонвилл гэдэг бөглүүхэн жижиг хотод амьдардаг ажээ. Эрл Эрхарт гэртээ дахиж хэзээ харихаа мэдээж мэдэхгүй.

Ирээдүйн талаарх түүнийх шиг ийм тодорхойгүй байдал сая сая хүмүүсийн өлгий нутаг болсон Ойрхи дорнод даяар түгээмэл байна даа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img