2024-12-21, Бямба
-30 C
Ulaanbaatar

О.Цогтгэрэл: Монгол Улсын стратегийн ордод гаднын компаниуд хяналт тавьж болохгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдлаа. Тус бүлэг өчигдрийн хуралдаанаараа Мэргэжлийн нэгдсэн холбооны тухай хуулийн төсөл, шинэ парламентын дэгийн асуудлаар мэдээлэл солилцлоо. Мөн Монгол Улсаас иргэд гадагшаа дайжиж байгаа асуудлаар байр сууриа нэгтгэсэн байна.

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-МАН-ын эрх барьсан найман жилд ажиллах тусам ядуурдаг эдийн засгийн тогтолцоо, тэмцэх тусам авлигаждаг улс төрийн тогтолцоо бий боллоо. Монгол Улс авлигын индексээр байр ухрах тусам залуус гадагш явж байна. МАН-ын эрх барьсан найман жилд оюуны дайжилт явагдлаа. Эрх баригчид авлигатай тэмцэж байгаа гэдэг. Гэтэл авлига нь улам ихсээд байгааг олон улсын байгууллагууд нотолсоор байна. Нийслэл 66 хувийг эзэмшдэг “Эрдэнэс Баянбогд” ХХК-ийн нүүрсний уурхайгаас санхүүжүүлэх асуудлыг шийдэх нь гэж хардаж байна. “Эрдэнэс Баянбогд” ХХК-д нарийвчилсан нөөц тогтоох, хайгуулын ажлыг нийслэлийн төсөв дээр тавьсан. Тэр хайгуулын ажил нь нууцлалын зэрэгтэй. Монгол Улс стратегийн ордыг гаднын улс орны компаниуд ирж хяналт тавьж болохгүй. Энэ бол Үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал тул би УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд энэ асуудлыг ҮАБЗ-д энэ долоо хоногт хандана

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-Малчдын зээл, малжуулах асуудлаар хууль өргөн барих гээд УИХ-ын даргатай хоёр удаа цаг тохирсон ч уулзсангүй. УИХ-ын гишүүдийг хууль өргөн барих боломжоор хангахгүй байна.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

-Монгол төр эзэнтэй баймаар байна. Хоёр сарын 20-ний өдрөөс хойш малчдын асуудлыг шийдэх хуулийг “өргөн барих гэж оролдлоо”. УИХ ажлаа хийж дэмжих дэмжихгүйгээ шийдээд явмаар байна. Гаргаж буй шийдвэр бүр нь ард түмний амьжиргааг доош нь татсаар байгаа эрх баригчдаас малчид, иргэд салахын мөрөөсөл байгаа шүү.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img