“Эрдэнэс Монгол” нэгдэл АНУ-ын Делойтт компанитай хамтран 2023 онд Асгатын мөнгөний ордын 10 мянган га талбайд Агаарын геофизикийн судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд уг судалгааны ажлын үр дүнгийн тайланг PDAC-2024: Олон улсын ашигт малтмалын хайгуул, олборлолтын чуулганы үеэр хүлээн авлаа.
Монгол Улсын УУХҮЯ-ны дэмжлэгтэй, АНУ-ын Төрийн департментын санхүүжилтээр “Эрчим хүч, эрдсийн засаглал” хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн уг ажил нь Асгатын мөнгөний ордыг иж бүрэн судлах, шинэ хүдрийн биетийг нээн илрүүлэхэд чиглэсэн бөгөөд цаашид геологи, хайгуулын ажлын нарийвчилсан төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг болох юм.