мэргэжлийн, мэдрэмжтэй

Улаанбаатар: -29°C

Цемент Шохой ХХК-ийн 2024 онд 400.000 тн чулуунцар үйлдвэрлэнэ

EM

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн Цемент Шохой ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2024 оны 4 дүгээр сарын 30-нд болж, 2023 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ.

Хурлыг “Эрдэнэс Монгол” нэгдлийн Түлш, эрчим хүчний группийн ахлах менежер С.Ашидмөнх даргалж, Төслийн судалгаа, үнэлгээний газрын ахлах менежер Д.Батмөнх, Түлш, эрчим хүчний группийн менежер Н.Пүрэвдорж нар болон Цемент Шохой ХХК-ийн удирдлагууд оролцлоо.

Цемент Шохой ХХК нь 2023 онд 1.79 сая.м3 уулын ажил хийж, 250.000 тн цемент, 45.500 тн шохой, 287.300 тн чулуунцар үйлдвэрлэж, цементийн үйлдвэрийг түүхий эдээр хангасан байна. 2022-2023 онд нийт 21,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний 38% тоног төхөөрөмжийн их засварт, 30 хувь уурхайн машин техник төхөөрөмжид, 10% барилга байгууламжийн дээврийн засварт, 11% судалгаа шинжилгээний ажилд, 11% бусад хөрөнгө оруулалт эзэлж байна.

Тус компани 2024 онд 400.000 тн чулуунцар, 405.000 тн цемент, 50 тонн шохой үйлдвэрлэхээр төлөвласөн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000