Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол эхэллээ. Гурав дахь шатанд 240 гаруй иргэн, хуулийн этгээдийг гэрчээр дуудсан байна.
Улсын Их Хурлын Тамгын газар зохион байгуулалтын нэгжүүдийн 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн талаарх тайлангийн хурлаа хийлээ. Хоёр өдрийн турш үргэлжилсэн уг хуралд Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Н.Цогтсайхан, Дэд дарга С.Батбаатар болон газар, хэлтэс, нэгжийн дарга нар, Тамгын газрын нийт ажилтнууд оролцов.
Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос хуулийн төслийг танилцуулах, хэлэлцүүлэх, иргэд олон нийтээс санал авах уулзалтыг Булган, Орхон, Дархан-Уул аймгуудад 2023 оны 03 сарын 09, 10-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Энө өдрийн сонсголд 59 гэрчийг дуудсан байна.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар: Хаврын чуулган авлигын эсрэг чуулган байх болно… Хаврын чуулган нээлтээ хийхийн өмнө Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэвлэлд ярилцлага өглөө.
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй төлөөлөгчид Бахрейны Хаант Улсын Манама хотноо 2023 оны 03 дугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 146 дугаар Ассамблейн чуулга уулзалтад оролцож байна.
Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат гурав дахь өдрөө үргэлжиллээ. Энэ өдрийн сонсголд арилжааны банкуудаар дамжуулан олгосон таван багц зээлийн асуудлыг авч хэлэлцэх бөгөөд уг асуудалтай холбогдуулан оролцуулахаар 21 гэрчийг дуудсан байна.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг бүрэн эхээрээ.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Засгийн газрын гишүүд, Улсын Ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагууд, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцсон юм.
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоолыг баталлаа.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулгын үр дүнгийн талаар мэдээлэл сонсож, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолыг баталлаа.
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай болон тус байнгын хороогоор 2023 оны гуравдугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай асуудлуудыг хэлэлцлээ.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, мөн Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлтийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат дөрөв дэх өдрөө үргэлжиллээ. Энө өдрийн сонсголд 78 гэрч дуудсан байна.
Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар хаврын ээлжит чуулганы 3 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар НҮБ-ын Хүн амын сангийн Хятад дахь суурин төлөөлөгч бөгөөд Монгол Улсыг хариуцсан захирал, хатагтай Жастин Коулсонтой уулзаж, УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хүн амын сангийн хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Ш.Адьшаа, П.Анужин, Т.Аубакир, Б.Саранчимэг нар Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Бахрейны Хаант Улсын Манама хотноо 2023 оны 03 дугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 146 дугаар Ассамблейн чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Сүнтон Сайяжагатай уулзаж, хоёр орны хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцлоо.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ оны нэгдүгээр улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтын нээлтэд оролцож, шалгалтын явцтай танилцлаа. Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт болсон ерөнхий шалгалтын нээлтэд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Төрийн албаны зөвлөл болон НИТХ-ын удирдлагуудын хамт оролцож, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, шалгалтын явц, зарим шинэчилсэн зохицуулалтуудын талаар мэдээлэл солилцлоо.
Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат тав дахь өдрөө үргэлжиллээ.
Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы пүрэв гаригийн үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Энэ үеэр Байнгын хороод, ХЭҮК хамтраад төслийг шинэчлэн боловсруулж, Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэн дахин өргөн мэдүүлэхийг УИХ-ын дарга Г.Занданшатар чиглэл болголоо. Мөн үдээс өмнөх хуралдаанаар “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-ын Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүнийг томилохтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Нэр дэвшигчийн сонсгол”-ыг 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллийг оролцохыг урьж байна.
Улсын Их Хурлын 2023 оны Хаврын ээлжит чуулганы пүрэв гарагийн үдээс хойшхи нэгдсэн хуралдааны “Ерөнхий сайдын мэдээлэл”-ийн цагт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажил, нөөцийн махны худалдааны талаар танилцууллаа.
Бахрейны Хаант Улсын нийслэл Манама хотод Олон Улсын Парламентын Холбооны 146 дугаар Ассамблейн чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч Дуартэ Пачеко болон Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгон нартай уулзаж, Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын нягт хамтын харилцааг өргөжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлийн талаар санал солилцов