3-р сарын 15-нд ХКН болон дэлхийн улс төрийн намуудын дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад улсын дарга Ши Жиньпин хүн төрөлхтний нийгмийн орчин үеийн хөгжлийг дэмжих “Дэлхийн соёл иргэншлийн санаачилга” шинэ үзэл баримтлал дэвшүүллээ.
“Өнөөгийн дэлхий дахинд олон төрлийн томоохон сорилт болон хямрал давхцаж, дэлхийн эдийн засгийн сэргэлт хүндэрч, хөгжлийн ялгаа улам бүр нэмэгдэж, экологийн орчин муудаж, хүйтэн дайны сэтгэлгээ буцаад сэргэж байгаа бөгөөд үүнтэй зэрэгцэн, “соёл иргэншлийн давуу байдлын онол”, “соёл иргэншлийн сөргөлдөөний онол” зэрэг шуугиан олон улсад тасралтгүй гарсаар байна.
Дэлхийн соёл иргэншлийн санаачилга нь Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ нарын олон улс орны улс төрийн намын удирдагчдын сайшаал дэмжлэгийг авсан юм. Улс орнуудын ирээдүйн хувь заяа нягт холбоотой болсон энэ үед өөр өөр соёл иргэншлүүд зэрэгцэн оршиж, харилцан туршлага солилцох нь хүн төрөлхтний нийгмийн модернизацийн үйл явцыг урагшлуулах, дэлхийн олон төрлийн соёл иргэншлийн хөгжилд орлуулж болшгүй үүргийг гүйцэтгэнэ.
Уулзалтын үеэр Ши Жиньпин дарга Дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг дэвшүүлсэн энэ санаачилга нь дэлхийн соёл иргэншлийн олон янз байдлыг хүндэтгэх, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг дээдлэх, уламжлал шинэчлэлд ач холбогдол өгөх, олон улсын хүмүүнлэгийн солилцооны хамтын ажиллагааг бэхжүүлэх гэсэн дөрвөн зорилготой.
Ши Жиньпин дарга модернизацийг хэрэгжүүлэх нь Хятадын ард түмний өнөөг хүртэл тэмүүлсээр ирсэн мөрөөдөл юм. ХКН 100 гаруй жилийн турш Хятадын ард түмнийг замчлан үндэстний сэргэн мандлын төлөө тэмцсэн түүх бол модернизацийн замыг тасралтгүй эрэн хайсан түүх юм. Үе үеийн хүмүүсийн цуцашгүй зүтгэлийн дүнд бид Хятад маягийн модернизацийн замд орлоо” хэмээн онцолсон.
Эцсийн үнэнийг мөрдвөөс энэ дэлхий нэгдмэл болой хэмээх мэргэн үг бий. Хятад маягийн модернизаци хүн төрөлхтний соёл иргэншлийн шинэ хэлбэрийн хувиар дэлхийн бусад соёл иргэншилтэй харилцан туршлага солилцож, дэлхийн соёл иргэншлийн олон янз байдлыг улам бүр баяжуулах нь гарцаагүй. Ганц цэцэг дэлбээлснээр хавар ирэхгүй, зуун цэцэг дэлгэрч гэмээнэ урин хавар ирнэ. Улс орнууд гар гараасаа барилцан урагшилж чадваас өнгө алагласан хүн төрөлхтний нийгмийн модернизацийн шинэ дүр төрхийг гарцаагүй зураглаж чадна” хэмээн хэллээ.